Бидний тухай

logo

Бидний тухай

Хэнтий аймгийн Онон, Балж голын загас агнуурын бүс нутагт ахуйн зориулалтаар агнах, барих загасны зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг турших, улмаар нэвтрүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” ТББ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран ажиллаж байна.

Энэ сайтаар дамжуулан Хэнтий аймгийн Онон, Балж голуудын загас агнуурын бүс нутагт менежментийн төлөвлөгөөнд үндэслэн тогтоож БОАЖЯ, Хэнтий аймгийн ИТХ-аар баталгаажуулсан тооны дээд хязгаарын хүрээнд загас агнах, барих зөвшөөрлийг олгоно. Та бүхэн ezagas мобайл аппликейшн ашиглан зөвшөөрлөө авах бас шалгах боломжтой. Мөн өөрийн зөвшөөрлийн талаарх мэдээллийг g-mobile гар утаснаас 131516 дуаарт мессеж бичиж авч болно.


logo

Бидний зорилго

Ахуйн зориулалтаар агнах, барих загасны зөвшөөрлийг боловсронгуй болгох, талуудын оролцоотойгоор загасны нөөцийг зохистой ашиглах, улмаар цэнгэг усны экосистемийг хамгаалахад хувь нэмэр оруулахад бидний зорилго оршино.


logo

Холбоо барих

Хэнтий аймагт ахуйн зориулалтаар загас барихтай холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

И-мэйл хаяг: fishkhentii@gmail.com;

khentiinature@yahoo.com