Иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлнө.
- Хураамж
Ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичиг авахад 8000-10000 төгрөгийн хураамж төлнө (Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.31).
Нэг удаагийн эрхийн бичиг нь 3 хүртэл хоногийн хугацаатай, 10 ширхэгээс илүүгүй загас барьж болно (Амьтны тухай хуулийн 28.3.1 дэх заалт)
- Нөөц ашигласны төлбөр
Нөөц ашигласны төлбөрийг тухайн загасны ширхэг бүрт экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцно (Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3, 17.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт).
Туршилтаар Хэнтий аймгийн Онон голд загас барих зөвшөөрлийг цахимаар олгож байна