Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Амарын цурхай

Англи нэр: Amur pike

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Цурхайтан

Овог: Цурхайнханы

Төрөл: Цурхай

Ерөнхий шинж:

Хацар нь хайрсаар өвч хучмал, заламгайн хавхагийн дээд хэсэг хайрстай. Толгойн дээд тал заримдаа хошуу хүртэл хайрсаар бүрхэгдсэн. Бие шувтан урт, хошуу урт, хүчирхэг шүдтэй. Биеийн хажуугаар ба толгой дээр хар бараан толботой. Нуруу бараан, хос бус сэлүүрүүд бараан толбонуудтай. Нурууны сэлүүр сүвийн сэлүүрийн харалдаа байрлаж, нуруунаас хойшилж тогтсон. Хэвлийн сэлүүр биеийн дунд хэсэгт хэвлийн доор байрлана.Нурууны сэлүүрт салаалаагүй VI-VII, салаалсан 11-15, сүвийн сэлүүр салаалаагүй IV-V, салаалсан 11-14 гуурстай. Хажуугийн шугаманд 135-165 хайрстай.

Биологийн онцлог:

Амарын цурхайн биеийн урт 1.2 м, жин 16 кг хүрнэ. Биеийн урт 35.0-42.0 см хүрэхэд 4-5 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 4-р сарын эцэс 5-р сард усны температурын хэмээс хамааран үржинэ. Эрэг орчмын хуурай газрын ургамал шар усны үерээр усаар хучигдахад ургамалд түрсээ шахан орхино. Түрс нь ургамалд ёроол хүртэл нь наалдан Атуу 7.3-236.5 мянган түрс гаргана. Түрсний голч 2.1-2.5 мм. Жилийн бүх улиралд идэвхитэй идээшлэгч махчин.

Амьдрах орчин:

Урсгал намуун, ургамал ихтэй, гүехэн хэсгээр зонхилон идээшлэнэ. Бие гүйцсэн Амарын цурхай нь Буйр нуурт нуурын гүн хэсгээр өсвөр насны цурхай зуны улиралд нуур, голын эрэг орчмын ургамалтай хэсгээр тархана. Өвөл нуурын гүн тийш шилжин нүүдэллэж, голын булан тохойн загас элбэгтэй гүн хонхорт өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Хэрлэн, Онон, Оршуун, Халх гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.