Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Эрээн живэрт

Англи нэр: Amur sculpin

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Живэртэн

Овог: Живэртийнхэн

Төрөл: Эрээн живэрт

Ерөнхий шинж:

Биеийн зүс шаравтар туяатай хар бараан, нуруун талдаа хар толботой байдаг. Хэвлий цайвар, сүүлний сэлүүр ба цээжний сэлүүр дээгүүр бараан өнгийн хөндлөн толбонуудтай, нурууны сэлүүр дээгүүр уртаашаа тогтсон бараан судалтай. Хажуугийн журам бүрэн бус, биеийн хажуугийн тэнхлэгийн дээгүүр байрласан. Живэрийн сэлүүрийн доогуур жижигхэн өргөснүүдтэй. Нурууны сэлүүрийн эхнийх VIII-IX хатгууртай, 16-19 салаалаагүй гуурстай, сүвийн сэлүүр 13-15 салаалсан гуурстай, цээжний сэлүүр 14 салаалсан гуурстай. Цээжний сэлүүр том.

Биологийн онцлог:

Эрээн живэртийн биеийн урт 20 см хүрнэ. 1+ настайд 4-5 см, 2+ настайд 7 см орчимд хүрдэг. Ёроолын амьтдаар хооллодог.

Амьдрах орчин:

Өндөрлөг газрын голын элс хайрган ёроолтой хэсгээр зонхилон амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Онон гол түүний цутгал голуудад тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.