Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Зантгар загас

Англи нэр: Haitej sculpin

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Живэртэн

Овог: Живэртийнхэн

Төрөл: Зантгарын

Ерөнхий шинж:

Биеийн 40-өөд хувийг эзэлсэн том, зантгар толгойтой. Нуруу, хажуу жижиг өргөслөг товгоруудтай, бараан саарал, хүрэвтэр өнгөтэй, хэвэл цайвар. Нурууны нэгдүгээр сэлүүрээс хойш сүүлний уг хүртэл бараан өнгийн гурван судалтай. Сэлүүрүүд жижиг хар толботой. Эрүү, самалдагтаа шүдтэй. Нурууны сэлүүрийн салаалаагүй гуурсний тоо X, салаалсан гуурс 12, сүвийн сэлүүрийн гуурс 10-12, цээжний сэлүүрийн гуурс 16, хэвлийн сэлүүрийн салаалаагүй гуурс I, салаалалсан 3. Сүүлний сэлүүр дугуй.

Биологийн онцлог:

Зантгар загасны биеийн урт 17 см, 18-50 гр жинтэй. Хөдөлгөөн багатай, ёроолын амьдралтай. Атуу дунджаар2832-4100 ширхэг түрс гаргана. Зантгар загас хавар 5-р сард үрждэг. Түрсний голч 0.2-0.3 мм. Амарын доод урсгалаар зантгар загас зуны улиралд зонхилон өдөрч ба хаварч шавьжийн, мөн хоовгон, шумуулын авгалдай зэрэг ёроолын амьтад, загасаар хооллодог.

Амьдрах орчин:

Хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр тунгалаг урсгал усанд тархан амьдарна. Ихэнхидээ голын голдиролын урсгалын шавар, заримдаа хайрга элсэн хурдсанд амьдарна. Том голуудад бол үндсэндээ хавар, намартаа дайралдана. Голдуу өндөрлөг газрын арай цэвэр сэрүүн устай салаануудаар идээшлэнэ. Нууранд орох нь маш ховор. Голын хайрга чулуун доогуур шургаж хоргодно.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Онон голын сав газарт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.