Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Халбаган жараа

Англи нэр: Amur bitterling

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Халбаган загас

Ерөнхий шинж:

Бие өндөр. Нуруу ногоовтор бор, хажуу мөнгөлөг, нурууны сэлүүрийн дунд хэсгээс биеийн хоёр хажуугаар солонгорсон ташуу зураастай. Хажуугийн шугам бүрэн бус, 5-11 хайрстай. Хайрс харьцангуй том. Нурууны сэлүүрийн урт сүвийн сэлүүрийн урттай тэнцүү. Сүвийн сэлүүр нурууны сэлүүрийн доороос эхлэнэ. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8-11, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8-10 гуурстай. Заламгайн өргөс 11-15. Залигуур араа нэг эгнээ 5-5 шүдтэй, хажуугаасаа хавчгар, бахим.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 10.5-12.6 см, жин 20-50 грамм хүрнэ. 2 насандаа биеийн урт 3 см болоход бие гүйцэж үржилд орно. 5 сарын сүүлч 7 сарын эхэн хүртэл түрсээ хэсэгчилэн шахна. Үржлийн үед атуух улам тод өнгөтэй болж биеийн хажуу нил-мөнгөлөг өнгөтэй болдог. Харин атуугийн түрсний \хагны\ уут уртасч дунгийн хясаан завсар түрсээ орхино. Түрс нь тэндээ үр тогтон хөврөлийн хөгжил нь явагддаг байна. Атуу 224-290 ширхэг түрс гаргана. Халбаган жараа нь хөвөгч амьтад, ургамлаар хооллож өөрөө бусад загасны хоол болдог.

Амьдрах орчин:

Гол төлөв голын зөөлөн урсгалтай, тогтуун хэсэгт тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Халх, Оршуун гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.