Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Хатгуурт халбаган загас

Англи нэр: Amur spiny bitterling

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Халбаган загасны

Ерөнхий шинж:

Халбаган жараагаас ялгагдах нь нурууны болон сүвийн сэлүүр хатгууртай, сүвийн сэлүүр урт, хажуугийн шугам бүрэн. Бие гүйцсэн бодьгалын дээд эрүүнд мэдэгдэх төдий сахалтай. Нуруу ногоовтор-бор, хажуу мөнгөлөг, заримдаа хөхөлбөр туяатай. Тод алтлаг хайрстай. Хэвлийн сэлүүрийн дээгүүр алтлаг толботой. Нүдний солонгон бүрхүүл мөнгөлөг. Ам тэгш, бага зэрэг жишүү. Толгой жижигхэн. Дагзны араас нуруу дээшээ дугуйрч, бие хажуу талаасаа хавчиг болсон байдаг. Сүүлний хэсгээр тууш бараан зураастай. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 16-19, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 12-14 гуурстай. Залигуур араа нэг эгнээ 4-4 шүдтэй. Хажуугийн шугам 36-39 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 16 см хүрнэ. 3 насандаа биеийн урт 7 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 5 сарын сүүлчээс 7 сарын эхэн хүртэл түрсээ хэсэгчилэн шахна. Дунгийн хясаан завсар түрсээ орхин тэндээ үр тогтон хөврөл нь явагддаг. Атуу 0.3-1.1 мянган ширхэг түрс гаргана. Хатгуурт халбаган жараа нь замаг, усны ургамлаар хооллоно.

Амьдрах орчин:

Голын торгон элсэрхэг ёроолтой зөөлөн урсгалтай тогтуун хэсэг, нуурт тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт ховордож болзошгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Халх, Оршуун гол, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.