Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Ердийн хавчигас

Англи нэр: Hemiculter

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Хавчиганы төрөл

Ерөнхий шинж:

Нуруу саарал-ногоовтор, биеийн хажуу ба хэвлий мөнгөлөг буюу хайрс маш нимгэн, мөнгөлөг цагаан өнгөтэй учир харахад маш нимгэн хальсаар хайрс нь бүрхэгдсэн юм шиг харагдана. Нурууны сэлүүр нурууны өнгөтэй адил, бусад сэлүүрүүд нь тунгалаг. Нүдний солонгон бүрхүүл мөнгөлөг. Сүүлний сэлүүрийн бариул урт, өндөр биш, хос сэлүүрүүд богино, хос биш сэлүүрүүд нь урт. Нурууны сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 6-8, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 12-16 гуурстай. Залгиур араа 3 эгнээ шүдтэй. Хажуугийн шугам 44-49 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 20 см хүрнэ. 3 насандаа биеийн урт 8-10 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 6 сарын сүүлчээс 7 сарын сүүлч хүртэл түрсээ хэсэгчилэн усны гүнд шахна. Ердийн хавчигас нь замаг, усны ургамал, усны сээр нуруугүйтэн амьтдаар хооллоно. Махчин загасны идэш тэжээлд зонхилох үүрэг гүйцэтгэнэ.

Амьдрах орчин:

Нуурын гүнд сүрэглэн амьдарна. Голд тогтуун урсгалтай хэсгээр сүрэглэн идээшилнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуур, Халх голын адгаар тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.