Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Монголын улаан далбаат

Англи нэр: Mongolian culter

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Цагаан догтор

Ерөнхий шинж:

Нуруу ногоон туяатай саарал. Биеийн хажуу мөнгөлөг, жижиг хайрсаар хучигдсан. Нүдний солонгон бүрхэвч мөнгөлөг. Хэвлий, сүвийн сэлүүр болон сүүлний сэлүүрийн доод хэсэг улаан, цээжний сэлүүр бараан өнгөтэй. Бие бөндгөр зузаан бус. Ам том, тэгш, доод эрүү бага зэрэг давсан. Нурууны сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 17-22 гуурстай. Заламгайн эхний нуманд 16-20 өргөстэй. Хажуугийн шугам 72-83 хайрстай.

Биологийн онцлог:

Амьдрах орчин:

Усны гүн хэсгээр зонхилон амьдардаг. Нуурын гүнд амьдарна. Зундаа нуурын эргийн ургамалгүй хэсэгт идээшилнэ. Хавар, зундаа Халх голын адаг орчим бөөгнөрөн үржлийн сүрэг үүсгэнэ. Өвөлдөө нуурын гүнд өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй

Тархац:

Номхон далайн ай савын Буйр нуур, Халхын голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.