Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Толбот морин тавхарал

Англи нэр: Spotted horse gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Морин загас

Ерөнхий шинж:

Нуруу жижиг бараан толбо бүхий бор шаргал өнгөтэй, биеийн хажуугаар том толботой. Хайрс тус бүрийн суурь хавиар бараан толботой. Хошуу богино, мохоо. Уруул нимгэн, завьжиндаа хос сахалтай. Нурууны сэлүүр ба сүүлний сэлүүр бор шаргал өнгөтэй, бараан өнгийн толботой. Цээж, хэвлий, сүвийн сэлүүрүүд толбогүй. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6 гуурстай. Заламгайн эхний нуманд 8-14 өргөстэй. Хажуугийн шугам 47-54 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 40 см, жин 1 кг хүрнэ. 5 насандаа үржилд орно. Атуу 14.4-42.2 мянган ширхэг түрс гаргана. Гол төлөв жингэнүүр ялааны авгалдай болон бусад сээр нуруугүйтэн амьтад, зөөлөн биетэнээр, өвөлдөө загасаар хооллоно.

Амьдрах орчин:

Бие гүйцээгүй загас нь нуурын булан тохойн эрэг орчмын гүехэн хэсгээр, бие гүйцэхээрээ нуурт амьдарна. Хавар, зундаа нуураас гаран голын урсгал бүхий хэсэг орчим бөөгнөрөн үржлийн сүрэг үүсгэнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Номхон далайн ай савын Хэрлэн, Халхын гол, Оршуун, Буйр нуурт тархан амьдарна

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.