Загасны дэлгэрэнгүй мэдээлэл

Зүйлийн нэр: Зүүнгарын сугас
Англи нэр: Dzungarian dace
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Төрөл: Сугас
Ерөнхий шинж:
Зүүг гарын сугасны бие мөнгөлөг цайвар өнгөтэй. Хос болон хос бус сэлүүрүүд жигд цайвар. Биеийн их өндөр Шивэр сугасныхаас их. Хошуу богино, нурууны сэлүүр босоо өндөр. Заламгайн нэгдүгээр нуманд Шивэр сугасыг бодвол илүү өргөстэй. Заламгайн өргөс 14-18.
Биологийн онцлог:
Агнуурын загас. Судалгааны материал хомс.
Амьдрах орчин:
Голын элс, чулуурхаг хурдастай, түргэн урсгалт, гүехэн хэсгээр зонхилон идээшилнэ.