Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Владислав, Тачановын гүрц

Англи нэр: Sharp-jawed minnow

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Тачановын гүрц

Ерөнхий шинж:

Биеийн зүс бор буюу ногоовтор хүрэн. Нуруу ба биеийн хажуугийн хайрс бараан эмжээртэй. Цээж, хэвлий, сүвийн сэлүүрүүд дугуйвтар, нурууны сэлүүрийнх мохоовтор хэлбэрийн. Хошуу мохоо. Сахал мэдэгдэх төдий богино. Ам нь нүдний доод захын түвшингээс доогуур байрлана. Дух хавтгай. Нүд нь дагзны дээр шахам өндөрт байрлана. Залигуур араа хоёр эгнээ 2.5-5.2 шүдтэй. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугам 37-42 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 15 см, жин 12 гр хүрнэ. 3 насандаа биеийн урт 5 см хүрэхэд үржилд орно. Үржил 6 сараас 7 сар хүртэл үргэлжилнэ. Түрсээ голын хайрга чулуун хурдсанд хэсэг хэсгээр шахна. Үржлийн үед атуухын сүвийн болон хэвлийн сэлүүрийн цацраг улайж, толгой дээр цагаан эвэрлэг маягийн төвгөрүүд үүснэ. Усны ёроолын замаг, жижиг сээргүйтэн амьтдаар хооллоно.

Амьдрах орчин:

Үндсэн голд амьдрах ба гол төлөв уулархаг газрын горхиор байршдаг. Холын нүүдэл хийдэггүй.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Номхон далайн ай савын Онон, Балж, Хурхын гол түүний цутгал голуудаар тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.