Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шивэр гүрц ба морин гүрц

Англи нэр: Dog-faced gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Гүрцийн төрөл

Ерөнхий шинж:

Бие богино, хос сахалтай. Нуруу ногоовтор бор, хажуу бараан толботой. Толбоны тоо 8-11 байна. Хэвлий шаравтар туяатай мөнгөлөг. Хошуу урт. Толгойн урт биеийн уртын 22-27%-ийг эзэлнэ. Нуруу болон сүүлний сэлүүрүүд бараан толботой бусад сэлүүрүүд саарал. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7(8), сүвийн сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 6(7) гуурстай. Хажуугийн шугам 38-48 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 20 см хүрнэ. 2-3 насандаа биеийн урт 8 см болоход бэлгэ боловсорч үржилд орно. Голын урсгалтай хэсгийн хайрга чулуунд түрсээ хэсэг хэсгээр шахна. Үржил 4 сараас 6 сар хүртэл үргэлжилнэ. Атуу 1.0-3.0 мянган ширхэг түрс гаргана. Морин гүрцийн жараахай ёроолын жижиг сээрнуруугүйтэн амьтдаар хооллодог бол бие гүйцсэн нь жингэнүүр ялааны авгалдай, өдөрч шавьжийн авгалдай, жижиг зөөлөн биетэн, хавартаа бусад загасны түрсээр хооллоно.

Амьдрах орчин:

Голын загас, сүрэглэн амьдарна. Голын эргийн хайрга чулуун ёроолтой хэсгээр тархан амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Онон, Хэрлэн, Халх, Буйр нуурт тархан амьдарна. Сэлэнгэ мөрөн түүний ай савын голууд, Булган голд тохиолдох магадлалтай.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.