Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Цагаан сэлүүрт гүрц ба Сахалт гүрц

Англи нэр: Eastern white fin gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Гүрцийн төрөл

Ерөнхий шинж:

Нуруу жижиг бараан толбо бүхий шаравтар-бор, хоёр хажуу мөнгөлөг, хэвлий цайвар. Биеийн хажуугаар хажуугийн шугам дагууд толботой. Бүслүүрүүд цайвар. Толгойн урт биеийн уртын 25-31%-ийг эзлэнэ. Сахал нь нүдний хойд захын босоо шугам хүртэл буюу заламгайн хавтасны өмнөт ясны хойд зах хүртэл, заримдаа түүнээс урт байдаг. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй II-III, салаалсан 5-6 гуурстай. Хажуугийн шугам 42-49 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 12 см хүрнэ. 2 насандаа үржилд орно. Ёроолын жижиг сээрнуруугүйтэн амьтад, усны ургамлаар хооллоно.

Амьдрах орчин:

Голын үндсэн гулдрилд, урсгал ширүүн хэсгээр зонхилон амьдарна. Гүрцийн төрлийн загаснаас хамгийн их хүчилтөрөгч шаарддаг, цэнгэг усны төлөөлөл болсон загас.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Номхон далайн ай савын Халх, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.