Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Лаговскийн варлан

Англи нэр: Lagowskii’s minnow

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Варлангийн

Ерөнхий шинж:

Нуруу шаравтар-бор, хэвлий ба биеийн хажуу мөнгөлөг шаравтар. Нуруу, биеийн хажуугаар жижигхэн бараан толбонууд бий. Биеийн хажуугаар дагууд нь тууш бараан бүслүүртэй. Энэ нь маш тод өнгөлөг харагддаг. Дээд эрүү духны өргөнөөс урт. Ам том, хагас доод, ташуу. Том нүдтэй. Биеийн өндөр биеийн уртын 18-22%-тай тэнцүү. Нурууны сэлүүрийн урт сүв болон хэвлийн сэлүүрийн суурийн хоорондын зайн хагасаас өнгөрнө. Хэвлий хайрсаар нягт бүрхэгдсэн. Залгиур араа 2 эгнээ шүдтэй. Заламгайн өргөс 8-10. Нурууны сэлүүрт салаалаагүй II, салаалсан 6-8, сүвийн сэлүүр салаалаагүй III, салаалсан 7 гуурстай. Хажуугийн шугам бүрэн, 62-88 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Лаговскийн варлангийн биеийн урт 17-20 см хүрэх ба бусад зүйлийн варлангаас биеэр том. Биеийн урт 6-7 см болоход 3 наснаас бэлгэ боловсорч үржилд орно. 6-7 сард усны дулаан 19.9 хэм болоход түргэн урсгалтай голын хайрга, чулуун хэсэгт түрсээ хэсэгчилэн шахна. Түрсний голч 1.87-2.1 мм. Атуу 0.7-1.7 мянган ширхэг түрс гаргана. Усны ургамал, хөвөгч амьтад, ёроолын шавьжийн авгалдай, хуурай газрын шавьжаар холлох ба агнуурын ач холбогдолтой загасны түрсийг идэж сүйтгэнэ. Лаговскийн варлан нь бусад загасны үндсэн тэжээл болдог.

Амьдрах орчин:

Харьцангуй хүйтэн усны загас. Нуурын урсгал бүхий хэсэг, голын эхэн хэсгээр амьдарна. Лаговскийн варлангийн жарамгай нь зундаа голын урсгал багатай тогтуун хэсгээр сүрэглэн идээшилнэ.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Хойд мөсөн далайн Сэлэнгэ мөрний сав газар, Туул голын сав газар, Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Улз, Халх, Оршуун, Буйр нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.