Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Шивэр сахалт эрээлж

Англи нэр: Siberian stone loach

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Сахалт эрээлж

Ерөнхий шинж:

Уртавтар биетэй. Биеийн өмнөт хэсэгт хайрстай. Шүдгүй. Пэмбэгэр уруултай. Гурван хос сахалтай. Цээж болон хэвлийн сэлүүрийн хоёр буюу гурав дахь (заримдаа дөрөв дэх) гуурс хамгийн урт байна. Биеийн хамгийн нам хэсэг сүүлний уртаас 1.8-2.8 дахин бага.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 16-18 см хүрнэ. 2 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сард үржилд орж түрсээ хайрга чулуун хурдсанд шахна. Усны ёроолын шавьжаар хооллоно. Ёроолын амьдралтай махчин загасны идэш тэжээлд зонхилох үүрэг гүйцэтгэнэ.

Амьдрах орчин:

Харьцангуй хүйтэн усны загас. Голын урсгал ихтэй, чулуу хайрган ёроолтой хэсэгт амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй

Тархац:

Манай орны Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол, нуур болох Булган гол, Тэсийн гол, Нарийний гол, Их нууруудын хотгорын Хар-ус нуур, Хар нуур, Чонохарайх гол, Тээлийн гол, Завхан гол, Ховд гол, Алтайн өндөрлөгийн Хотон, Хоргон, Даян нуур, Говийн хөндийн нуур, голууд болох Түйн гол, Онги гол, Таацын цагаан гол, Байдраг гол, Орог нуур, Таацын цагаан нуур голуудад тархсан байна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.