Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Амарын моголзой

Англи нэр: Amur weather loach

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Яралжийн төрөл

Ерөнхий шинж:

Нуруу ногоовтор-хар, хоёр хажуу цайвар. Биеийн хажуугаар замбараагүй байрласан бараан толботой. 5 хос сахалтайн 2 хос нь хошууны үзүүрт, 2 хос нь доод эрүүнд, хос сахал завьжинд байрласан. Нурууны сэлүүрт салаалаагүй II, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 5 гуурстай. Хажуугийн шугаманд 105-180 хайрстай.

Биологийн онцлог:

Агнуурын бус загас. Биеийн урт 16 см хүрнэ. 2 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сараас 6 сард үржилд орж түрсээ ургамалд шахна. Түрс боровтор шаргал өнгөтэй. Түрснээс гарсан авгалдай заламгайн гадаад хөгжилтэй байдаг. Усны ёроолын шавьж, хөвөгч амьтдаар хооллоно. Бусад махчин загасны хоол тэжээл болно.

Амьдрах орчин:

Тогтмол намгархуу усанд амьдарна. Гол мөрний тогтуун урсгалт булан тохойн ургамал шавартай хэсэгт шургаж амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт анхааралд өртөхөөргүй.

Тархац:

Номхон далайн ай савын Онон, Хэрлэн, Улз, Халх гол, Буйр нуурт, түүнчлэн Хойд мөсөн далайн ай савын Сэлбэ голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.