Detailed information of fish
Tweet

Common name (cyrillic): Нуурын варлан

Common name: Lake minnow

Phylum: Хөвчтөн

Class: Дэвүүр сэлүүрт загас

Group: Мөрөгтөн

Family: Мөрөгийнхөн

Genus: Варлангийн

General characteristics:

Нуурын варлангийн нуруу зэгэл ногоовтор туяатай бараан, хэвлий цайвар, бор толбонууд нь жижиг, таруу, биеийн ерөнхий зүс алтлаг. Нуруу, хэвлий, сүвийн сэлүүрийн угаар улбар ягаан туяатай. Ам жижиг, тэгш, дээд эрүү духны өргөнөөс богино. Залгиур араа 2 эгнээ 2.5-4.2 шүдтэй. Заламгайн өргөс 7-11. Сэлүүрүүд харьцангуй богинохон, нуруу, сүв, хэвлийн сэлүүрүүдийн үзүүр дугуйвтар. Сүүлний сэлүүрийн ухлаадас бага. Нуруун сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7(8), сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6-7(8) гуурстай. Хайрс ердийн варлангийнхаас том, нягт, хэвлий ба хоолойн хэсгийнх арай жижигхэн. Хажуугийн шугам бүрэн бус.

Biological feature:

Агнуурын бус загас. Нуурын варлангийн биеийн урт 8.4-10 см хүрнэ. 2 наснаас бэлгэ боловсордог. 5 сараас 6 сард нуурын эрэг, голын тогтуун урсгалтай хэсгийн ургамал дээр түрсээ хэсэгчилэн шахна. Түрсний голч 0.9-1.4 мм. Түрс наалдамхай чанартай. Үржлийн үед атуухын биеийн зүс бараан болох ба хошууны эргэн тойрон, сэлүүрүүдийн угаар улаавтар өнгөтэй болно. Гэхдээ ердийн варлан шиг өнгө нь тод болохгүй, мөн атуухын толгой дээгүүр төвгөр үүсэхгүй. Атуу 0.9-1.4 мянган ширхэг түрс гаргана. Нуурын варлан ялзмаг, замаг, хөвөгч амьтад, ёроолын шавьжийн авгалдайгаар хооллоно. Ер нь юу ч хамаагүй иддэг ховдог загас. Нуурын варлан нь агнуурын загасны үндсэн тэжээл болдог.

Home range:

Ихэнхдээ нуурт нилээд гүн хэсгийн ургамал ихтэй, элс шавран ёроолтой хэсэгт сүрэглэн амьдарна. Мөн голын тогтуун урсгалтай хэсгээр тархана. Зуны улиралд гол төлөв идэш тэжээлээ хайн усны гадарга, усны ургамалтай хэсгээр идээшилэх ба өвөл ялзмаг бүхий элсэнд шигдэн өвөлждөг.

Security status:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Distribution:

Нуурын варлан Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрөн түүний цутгал, Эг, Үүрийн гол, Туул, Орхон, Сэлбэ гол, Өгий, Хөвсгөл нуур, Эг, Үүрийн гол, Номхон далайн ай савын Буйр нуур, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудад амьдарна.

Restricted season:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.