Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Улаан живэрт

Англи нэр: False asp

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Улаан живэр

Ерөнхий шинж:

Нуруу ногоовтор бор, хажуу мөнгөлөг, хэвлий цайвар. Нурууны сэлүүр ягаавтар, бусад сэлүүрүүд улаан. Толгойн урт биеийн уртын 24-31%-ийг эзлэнэ. Доод эрүү бага зэрэг урт. Дух нарийн. Эрүүнд шүд байхгүй. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 6-7, сүвийн сэлүүрт салаалаагүй III, салаалсан 8-9 гуурстай. Заламгайн өргөс 8-11(14). Залгиурын араа хоёр эгнээ 2.4-4.2, 2.5-4.2 шүдтэй. Хажуугийн шугаманд 91-102 хайрстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 60 см, жин 1.9 кг хүрнэ. 5-6 насандаа бие гүйцэж үржилд орно. 5 сарын сүүлч 6 сарын эхээр голоо өгсөн сүрэглэж усны ёроолын элс хайрган дээр түрсээ шахна. Түрсний голч 1.3-1.5 мм. Атуу 25.2-64.3 мянган ширхэг түрс гаргана. Гол төлөв загасаар хооллоно. Агнуурын ач холбогдолтой Буйр нуурын загас агнуурт 1.25-3.81%-ийг эзэлдэг.

Амьдрах орчин:

Улаанживэрт голын түргэн урсгалд зохицсон амьдралын хэвшилтэй. Жилийн ихэнхи хугацаанд Оршуун голын эхэн хэсэг, Халх голын адаг орчмын урсгал бүхий хэсгээр амьдрах ба өвөлдөө Буйр нуурт орж өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Номхон далайн ай савын Буйр, Хэрлэн, Онон, Оршуун, Халх голд тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.