Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Тэсийн эрээлж

Англи нэр: Tes Gol loach

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Эрээлж

Ерөнхий шинж:

Нуруу хүрэн бор, биеийн хажуугаар бөөрөнхий хар толбуудтай, нурууны сэлүүр болон сүүлний сэлүүр эгнээ хар толботой. Хошууны урт нүдний арын зайн урттай тэнцүү. Хошууны урт сүүлний уртаас богино. Бие нүцгэн, эрүүлхүү. Хамрын нүхнүүд хоорондоо ойрхон. Сүүлний сэлүүрийн ухлаадас бага. Хэвлийн сэлүүр сүвийн сэлүүрийн эх хүртэл үргэлжилсэн. Заламгайн өргөс 11-17. Нурууны сэлүүр (D) салаалаагүй II-IV, салаалсан 7-8(9), сүвийн сэлүүр (A) салаалаагүй II-III, салаалсан 5-6, цээжний сэлүүр (P) салаалаагүй I, салаалсан 12-15, хэвлийн сэлүүр (V) салаалаагүй I, салаалсан 6-7 гуурстай.

Биологийн онцлог:

Биеийн урт нь 25 см, жин нь 100 гр хүрнэ. Бие гүйцсэн атуу, атуухын бие дээгүүр үржлийнх нь үед эпителийн гаралтай төвгөрүүд үүснэ. Үржил 4 сараас 6 сар хүртэл үргэлжилж түрсээ хэсэг хэсгээр хайрга чулуу болон усны ургамлын навч, ишин дээр шахна. Ерөнхийдөө атуу дунджаар 18-60 мянган түрс гаргана. 7.5-20.8 см урттай Тэсийн эрээлж нь 9.5-48.0 мянган ширхэг түрс шахна. Усны ёроолын шавьж, түүний авгалдай, ёроолын хөвөгч амьтад, агнуурын загасны түрсээр хооллодог.

Амьдрах орчин:

Зундаа нуур, голын эргийн ургамал бүхий гүехэн хэсгээр сүрэглэн идээшилнэ. Ерөнхийдөө нуурын амьдралын хэвшилтэй загас. Өвөлдөө нуурын гүн хэсэг рүү шилжин өвөлжинө.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг.

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Тэсийн гол, Сангийн далай нуурт тархан амьдарна.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.