Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Сахалт эрээлж

Англи нэр: Terek stony loach

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Эрээлжийнхэн

Төрөл: Эрээлж

Ерөнхий шинж:

Бие уртавтар. Алтлаг шаргал өнгийн дэвсгэр дээр энд тэнд тархсан хар нөсөөжилттэй. Нуруу, сүүл, цээжний сэлүүрүүд эгнээ бүхий хар толботой. Нүд жижиг. Доод амтай. Уруул пэмбэгэр, шүдгүй. Ам 3 хос сахлаар хүрээлэгдсэн.

Биологийн онцлог:

Монгол оронд тархан амьдрах эрээлжийн биеийн урт 11 см хүрнэ. Мэдээлэл хомс.

Амьдрах орчин:

Голын хайрга, чулуун ёроолтой урсгал бүхий хэсэгт тархан амьдарна. Харьцангуй хүйтэн усны загас. Ихэнхдээ өндөрлөг газрын чулуу хайрган ёроолтой хэсэгт амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Ховд голын савд тархана.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.