Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Ердийн гүрц

Англи нэр: Irtysh gudgeon

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Мөрөгтөн

Овог: Мөрөгийнхөн

Төрөл: Гүрц

Ерөнхий шинж:

Нуруу бор шаргал, хажуу шаргал, хэвлий цайвар. Биеийн дунд хэсгээр хажуугийн шугамын дээр 10-14 хар толботой. Нуруу болон сүүлний сэлүүрүүд бараан толботой. Хошуу монхор. Хэвлий болон сүвийн сэлүүрийн хоорондын зай ойрхон. Хажуугийн шугам 40-43 хайрстай. Залигуур араа 2 эгнээ 3.5-5.3 шүдтэй. Сүүлний бариул богино, нарийхан түүний урт биеийн уртаас 4.1-5.1 дахин бага. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүр A салаалаагүй II-III, салаалсан 6 (7) гуурстай.

Биологийн онцлог:

Биеийн урт 20 см-ээс хэтрэхгүй. Усны ёроолын амьтадаар хооллоно. 5-6 сард үржиж, төрсөө усны ёроолын элс хайрган хурдас дээр шахна.

Амьдрах орчин:

Голын эргийн урсгал бүхий хайрга, чулуун хэсгээр амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт үнэлэх боломжгүй.

Тархац:

Иртыш мөрний сав газрын нуур, голуудаар тархан амьдарна. Монголд Булган голд тэмдэглэгдсэн.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.