
Зүйлийн нэр: Амар мөрний морин гүрц
Англи нэр: Amur gudgeon
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Төрөл: Гүрц
Ерөнхий шинж:
Бие дунд зэргийн урттай, хажуугаасаа хавчиг бус. Биеийн хажуугаар тууш бараан зурвастай. Заламгайн хавхагны ард хар толботой. Нуруун дээр бөөрөнхий хар толботой. Нурууны болон сүүлний сэлүүрүүд дээр эгнээ бараан толботой ба бусад сэлүүрүүд өнгөгүй. Ам доод. Сахал богино. Хошууны урт нүдний арын зайнаас бага. Хоолойн хэсэг хайрсгүй. Хэвлийн сэлүүр сүвийн сэлүүр бараг хүрнэ. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй II, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугам 35-42 хайрстай. Залигуур араа 2 эгнээ 2.5-5.2 эсвэл 3.5-5.2 шүдтэй.
Биологийн онцлог:
Биеийн урт гол төлөв 8-10 см, хамгийн урт нь 12 см хүрнэ. 2 насандаа биеийн урт 5 см хүрэхэд бэлгэ боловорч үржилд орно. Үржил 6 сараас 7 сарыг дуустар үргэлжилнэ. Түрсээ хайрга чулуунд хэсэгчилэн шахна. 4 хүртэл наслана. Усны ёроолын шавьж, гол төлөв жингэнүүр ялааны (хирономид) авгалдайгаар хооллоно.
Амьдрах орчин:
Сүрэглэн амьдардаг загас. Гол төлөв нуурт амьдардаг, зундаа голын цутгал хавиар идээшилнэ.