
Зүйлийн нэр: Буйрын хавчигас
Англи нэр: Buir hemiculter
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Төрөл: Хавчигас
Ерөнхий шинж:
Нуруу бор-ногоон, биеийн хажуу ба хэвлий мөнгөлөг буюу хайрс маш нимгэн, мөнгөлөг цагаан өнгөтэй учир харахад маш нимгэн хальсаар хайрс нь бүрхэгдсэн юм шиг харагдана. Ам тэгш. Хэвлийг задлахад хар хальсан бүрхүүлтэй. Хэвлийн дагасан хатуу биш хянгатай. Хажуугийн шугам толгойн хэсгээс тэгш эхлэн үргэлжилж байгаад гэнэт өнцөг үүсгэх маягаар хэвлий рүү муруйн цүлхийж ороод дахин дээшлэн сүүлний хэсэгт тэгшрэн төгсдөг. Нурууны сэлүүр хэвлийн сэлүүрийн суурийн дөнгөж араас эхлэнэ. Нурууны сэлүүр (D) салаалаагүй II-III, салаалсан 6-7(8), сүвийн сэлүүр (A) салаалаагүй III, салаалсан 11-16(17) гуурстай. Хажуугийн шугам 44-49 хайрстай. Заламгайн өргөс богино, олон. Залигуур араа 3 эгнээ 2.4.5-5.4.2 эсвэл 1.4.5-5.4.1 шүдтэй.
Биологийн онцлог:
Биеийн урт 20 см-ээс хэтрэхгүй. Сүрэглэн амьдарна. 3 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Зун 6 сарын сүүлчээс 7 сар дуустал усны гадаргууд түрсээ хэсэгчилэн шахна. Усны гадаргуу дээр унасан шавьж, ургамлаар хооллоно. Өөрөө махчин загасны хоол болно.
Амьдрах орчин:
Намартаа нуураас үндсэн гол руугаа орж өвөлжинө.