Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Байгалийн омуль

Англи нэр: Baikal omul

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Цагаасагынхан

Төрөл: Цагаан загас

Ерөнхий шинж:

Бие мөнгөлөг цагаан өнгөтэй, хар толбо байхгүй, хайрс том. Дух нарийн, толгойн уртын 26%-тай тэнцүү. Нүд том, духны 3/4-тэй тэнцүү. Жижиг амтай. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс 36-43. Нурууны сэлүүрт салаалаагүй III-IV, салаалсан 9-12, сүвийн сэлүүр салаалаагүй III, салаалсан 10-13, хэвлийн сэлүүрт салаалсан 13-16, цээжний сэлүүр салаалаагүй II, салаалсан 9-12 гуурстай. Хажуугийн шугаманд 80-96 хайрстай.

Биологийн онцлог:

Байгалийн омуль загас нь 45-60 см, 4.2 кг хүрнэ. 5-7 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 9 сарын сүүлч 10 сарыг дуустал цутгал голуудыг сүрэг сүргээрээ өгсөж ус 2.0-1.4 хэм буурахад түрсээ шахна. Атуу дунджаар 49.8 мянган түрс гаргана. Түрс шаргал өнгөтэй. Түрсний диаметр (голч) 1.8-2.0 мм. Залуу бодгалиуд нь ихэвчлэн хөвөгч амьтдаар, 5-аас дээш насных хөвөгч амьтад, ёроолын амьтдаар хооллодог.

Амьдрах орчин:

Нуурын гүехэн хэсэг, булан тохойгоор тархан амьдарна. Намар орой бие гүйцсэн бодгалиуд үржлийн гүйдлэд орж, нуурын цутгал голуудаар цугларна. Үржлийн бус цагаар нуурын гүнд амьдарна.

Хамгаалалтын статус:

Бүс нутагт мэдээлэл дутмаг

Тархац:

Байгаль нуурын савд тархсан. Үржлийнхээ үед Сэлэнгэ мөрөн, Орхон голыг өгсдөг. Монголд Завхан аймгийн Улаагчны Хар нуурт нутагшуулсан.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 8-р сарын 30 өдрөөс 10-р сарын 29 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.