Загасны дэлгэрэнгүй мэдээлэл
Жиргэх

Зүйлийн нэр: Бух зарам

Англи нэр: Peled

Хүрээ: Хөвчтөн

Анги: Дэвүүр сэлүүрт загас

Баг: Яргайтан

Овог: Цагаасагынхан

Төрөл: Цагаан загас

Ерөнхий шинж:

Цагаан загасны төрлийн бусад загасыг бодвол бага зэрэг бараан, толгой болон нурууны сэлүүр дээр жижиг хар толботой, бие дугариг босоо. Дээд эрүү доод эрүүнээс бага зэрэг урт. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс олон 49-68. Нурууны сэлүүрт дунджаар 9.5 салаалсан гуурс, сүвийн сэлүүрт 13.9 салаалсан гуурс, хэвлийн сэлүүрт 15.5 салаалсан гуурстай. Хажуугийн шугам 86.3 хайрстай.

Биологийн онцлог:

Бух зарам загас нь 40-55 см, 3-5 кг хүрнэ. 2-3 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. Үржил намар голын хайрга чулуу, элсэрхэг ёроолд түрсээ шахна. Атуу дунджаар 5-85 мянган түрс гаргана. Түрс шаргал өнгөтэй. Хөвөгч амьтдаар хооллодог.

Амьдрах орчин:

Нуурын гүехэн хэсэг, булан тохойгоор тархан амьдарна. Намар орой бие гүйцсэн бодгалиуд үржлийн гүйдэлд орж, нуурын цутгал голуудаар цугларна. Үржлийн бус цагаар нуурын гүнд амьдарна.

Хамгаалалтын статус:

Тархац:

Монголд Хөвсгөл аймгийн Доод Цагаан нуур, Завхан аймгийн Улаагчны Хар нуур, Өвөрхангай аймгийн Найман нуурт нутагшуулсан.

Агнах, барихыг хориглох хугацаа:

Жил бүрийн 9-р сарын 5 өдрөөс 10-р сарын 19 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.