Аймаг, нийслэлийн ИТХ-ын тогтоол / 2016-08-08
Хэнтий аймгийн ИТХ-ын арван нэгдүгээр хуралдааны тогтоол
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь заалтууд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.31, 21.1.33 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
- Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэгдүгээр хавсралтаар, тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Энэхүү тогтоолын хэрэгжилтийг орон нутаг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж. Оюунбаатар/-т, хяналт тавихыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо /Н. Алтангэрэл/-д тус тус даалгасугай.
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны саналыг хууль тогтоох дээд байгууллагад холбогдох журмын дагуу уламжлахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ө. Цогбадрах/, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо /Н. Алтангэрэл/-д тус тус даалгасугай.
Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
- Үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограмм тутамд 1000 төгрөгөөр
- Ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тус тус тогтооно.
Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ
- Ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих, зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 10000 төгрөг
- Ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан, барьсан бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 2 хувиар тус тус тогтооно.