Terms of service

1. Ерөнхий зүйл

1.1 Вэб сайтанд агуулагдаж байгаа ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичгийг олгох, загасны био-мониторингийн мэдээллийг цуглуулах, түгээх агуулгатай текст, фото, график, видео, дуу авианы контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой. Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг хүлээж авах боломжгүй тохиолдолд вэб сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

1.2 Вэб сайтын үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх бөгөөд нэмэлт өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3 Вэб сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт захиалагчийн хүсэлтээр хөгжүүлэгч байгууллага нь шаардлагатай тохиолдолд өөрчлөлт, шинэчлэлт хийж цаг алдалгүй хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй.

1.4. Вэб сайт нь ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичгийг олгох, загасны био-мониторингийн мэдээллийг цуглуулах зорилгоор мэдээлэл, сурталчилгаа байршуулах эрхтэй.

1.5. Мэдээлэл, сурталчилгааны агуулга нь Монгол Улсын хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудад нийцсэн байх бөгөөд мэдээлэл сурталчилгааны үнэн, бодит байдлыг мэдээлэл өгсөн иргэн, байгууллага хариуцна.

1.6 Вэб сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Оюуны өмчийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд хэрэглэгч нь вэб сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

1.7 Вэб сайтанд бизнесийн байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдаж, хувийн нууц дэлгэх зэрэг агуулга бүхий нийтлэлийг нийтлэхгүй.

1.8 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд вэб сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд вэб сайт хариуцлага хүлээхгүй.

1.9 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2016 оны 8-р сарын 1-нд шинэчлэгдсэн болно.