Нууцлалын баталгаа

Вэб сайт нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангах бөгөөд та цахим хуудсаар үйлчлүүлж хэрэглэгч болсноор дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл болно. 

Таны мэдээлэл хэрхэн цуглуулагдаж яаж хэрэглэгдэх вэ?  

Бид таны оруулсан хувийн мэдээлэл болон загасны био-мониторингийн мэдээллийг ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичгийг олгох, шалгах хүсэлтэд хариулах, шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, түүнчлэн тантай холбоо барих зэрэгт зөвхөн ашиглана. Та өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харах, хянах эрхтэй.

Мэдээлэл хэр найдвартай хамгаалагддаг вэ?

Бид таны оруулсан хувийн мэдээллүүдийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, нийтийн интернэт ашиглах бол дуусахдаа бүртгэлээсээ заавал гарч байхыг анхаарна уу. Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны хэрэглэгчийн эрхээр үйлдэгдсэн бүхий л үйлдэлд зөвхөн та хариуцлага хүлээх болно. Хэрвээ та өөрийн хувийн мэдээллийг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа бидэнд яаралтай мэдэгдэж бүртгэлээ идэвхигүй болгох эрхтэй. Эрхээ сэргээлгэхдээ info@ezagas.mn хаягаар зөвхөн сайтад бүртгүүлсэн мэйлнээсээ мэдэгдэж үйлчилгээний эрхээ сэргээлгэнэ.

Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэх үү?

Вэб сайт нь насанд хүрсэн хуулийн этгээдэд үйлчлэх тул насанд хүрээгүй гишүүдийн бүртгэлийг хүлээж авахгүй.