Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий заалт

  1. EZAGAS.MN сайт нь ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичгийг олгох, Барьсан загасны мэдээллийг нэгтгэх, түгээхтэй холбоотой албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд БОНХАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

Хоёр. Вэбсайт түүний үйл ажиллагаа

  1. EZAGAS.MN вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичгийг интернэтээр дамжуулан худалдаална.
  2. EZAGAS.MN вэбсайт болон сайтын аливаа тэмдэгт, загвар дизайн нь тус сайтын өмч бөгөөд тэдгээрийг хуулах, олшруулах, дууриах, ашиглах болон өөр бусад байдлаар зөвшөөрөлгүй ашиглахыг хатуу хориглоно.
  3. Вэбсайтын хөтлөлт, үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг вэбсайт бүрэн хариуцна.
  4. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд тухайн жилд тогтоосон дээд хэмжээний хүрээнд ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичиг олголт автоматаар хийгдэнэ.
  5. Вэб хариуцсан ажилтны ажлын өдөр 09.00 - 17.00 цаг бөгөөд Бямба, Ням гаригт амарна.
  6. Хэрэглэгч нь вэбсайтаар бусдыг болон байгууллагыг гутаан доромжилсон, хууль бус үйл ажиллагаанд уриалсан, сурталчилсан, хуурамч худалдан авалт хийхийг оролдсон буюу хуурамч захиалга өгсөн тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг хааж, дахин бүртгүүлэх боломжгүй болгоно.

Гурав. Вэбсайтын гишүүнчлэл ба хэрэглэгч

  1. Вэбсайт нь гишүүнчлэлтэй байх бөгөөд вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч гишүүн болно.
  2. Хэрэглэгч вэбсайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг, нууц үгийг оруулах ба тухайн и-мэйл хаягт баталгаажуулах холбоосыг явуулна. Хэрэглэгч уг холбоосоор орж өөрийн гишүүнчлэлийг албан ёсоор баталгаажуулна.
  3. Хэрэглэгч гишүүнчлэлийн мэдээллийг үнэн зөв оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс мэдээлэл хүлээн авах боломжгүй.
  4. Нэг мэйл хаягаар зөвхөн нэг гишүүн бүртгүүлнэ. Бүртгэлтэй мэйл хаягаар дахин гишүүнчлэл авах боломжгүй.
  5. Вэбсайтын гишүүн болсон хэрэглэгч хувийн мэдээллийн хэсэгтэй байх бөгөөд түүнд гишүүний хувийн мэдээлэл, эрхийн бичиг олголтын түүх, барьсан загасны мэдээлэл зэрэг багтана. Гишүүний банкны картын тухай ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  7. Гишүүний худалдан авах эрхийн бичигт заагдах загасны зүйл, тоо толгой, төлбөр, хураамжийн дүн, агнуурын бүсийн заагийг сайтад тусгасан хязгаарлалтаар зохицуулна.
  8. Гишүүн өөрийн оруулсан мэдээллээ засах, өөрчлөх, шинэчлэх боломжтой.
  9. Гишүүн вэбсайтын талаар санал гомдол, хүсэлт, шүүмж зэргээ хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Дөрөв. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ

EZAGAS.MN сайт нь интернэтээр дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.
  1. Ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичгийг худалдаална /Хэрэглэгч төлбөр, хураамж төлнө/.
  2. Барьсан загасны мэдээллийг цуглуулах, нэгтгэн үр дүнг түгээнэ.

Тав. Төлбөр тооцоо

  1. Гишүүн ахуйн зориулалтаар агнах, барих загасны төлбөр болон хураамжийг хуулийн дагуу тухайн сумын Ангийн орлогын дансанд төвлөрүүлнэ.
  2. Гишүүн төлбөрөө онлайнаар картаар, бэлнээр хийх боломжтой.
  3. Нэгэнт төлбөр хийгдсэн тохиолдолд буцаах боломжгүй болохыг анхаарна уу.
  4. Гишүүн төлбөрөө бэлнээр хийх тохиолдолд тухайн сумын Засаг даргын томилсон албан тушаалтнаас эрхийн бичгийг орон нутгаас авна.

Зургаа. Баталгаажуулалт

  1. Онлайн захиалгын мэдэгдэл болон төлбөрийн талаарх мэдээлэл вэб хариуцсан мэргэжилтний и-мэйл хаяг болон удирдлагын хэсэгт ирснээр захиалга баталгаажина.
  2. Үйлчилгээний буюу загас ангах, барих баталгаат хугацаа Амьтны тухай хуулиар зохицуулагдана.